
Хүний нөөц
Компанийн ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, харилцагч, хэрэглэгч бүрийн маань итгэл сэтгэлтэй салшгүй холбоотой билээ.
БИД:
- Өрсөлдөх чадвартай, мэргэшсэн менежерүүдийг бэлтгэж, салбарын төдийгүй улс орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байгаагаараа;
- Эрч хүчтэй, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй, шинийг эрэлхийлэгч, санаачлагч баг хамт олонтойгоороо;
- Ажилтанг дэмжих, хөгжүүлэх, урамшуулах гэх зэрэг хүний нөөцийн менежментийн оновчтой стратегитай үндэсний томоохон компани гэдгээрээ БАХАРХДАГ.
Энэхүү хуудсаараа Танд шинэ ажлын байрны зарууд, ажилд орох хүсэлт гаргах маягт, сонгон шалгаруулах процесс болон ажилтанд олгодог зарим дэмжих хөтөлбөрүүдээсээ танилцуулах зорилготой юм.
Бид ил тод, нээлттэй шударга зарчмыг баримтлан, ажилтнууддаа тэгш боломж олгож ажилладаг. Эрхэм танд ч:
- Тогтвортой, аюулгүй, эрүүл, ая таатай ажиллаж хөдөлмөрлөх орчин нөхцөл;
- Ажлын бүтээмж, чадварлаг гүйцэтгэл үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал;
- Ажилтан, түүний гэр бүлд чиглэсэн дэмжлэг тусламж, тэтгэмж, даатгал, хангамж хөнгөлөлтүүд;
- Ажилтан өсөн дэвших, өөрийгөө нээн хөгжүүлэх, манлайлагч болоход чиглэсэн мэргэжлийн болоод мэргэшүүлэх чиглэлийн дотоод, гадаадын сургалт хөгжлийн төрөл бүрийн дэмжих хөтөлбөрүүд;
- Ажилтанг олон улсын сургалт семинар, бизнес форум, чуулга уулзалтуудад оролцуулах дэд хөтөлбөрүүд;
- Ажилтан бусдыгаа хошуучлан тэргүүний шилдэг ажилтан болж “Гадаадад аялах эрхийн бичиг” болон “мөнгөн шагнал” хүртэх идэвхжүүлэлтийн арга хэмжээнүүд;
- Ажилтан нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх болон олон нийтийн сонирхолтой арга хэмжээнд оролцох, харилцах хүрээгээ тэлэх боломж бололцоог нээж өгч байгаадаа баяртай байна.
Таныг бидэнтэй холбоо барина гэдэгт итгэж байна.
Таны ажил үйлсэд амжилт хүсье
"АЙВИКО" Компаний захиргаа
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.